2021.04.29
Хууль, эрх зүй
Ш.Адьшаа: Үндсэн хуулийн зөрчлийг цаашид анхаарах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын их хурлын тогтоолын 38 дугаар зүйлд заасан үүргийг дэмжиж байна. Өнөөдөр манай улсад парламентийн заслал зогсоод 30 жил болж байгаа юм. Энэ 30 жилийн хугацаанд төрийн эрх мэдлийг гажуудуулахад хүргэсэн, хууль эрх зүйн мэдлийн зарчмыг алдагдуулсан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасан гэж үзэж байна.
Сүүлийн сар гаруй хугацаанд цэцийн бага, дунд суудлын хуралдаанд нийгмийг талцуулсан олон асуудал үүссэн гэж бодож байна. Тиймээс УИХ-ын зүгээс энэ асуудал дээр дүгнэлт хийх ётой. Түүнчлэн уг асуудлаар УИХ-ын удирдлага болон Ерөнхийлөгчийн тамгын газрын удирдлагаас асуулт асууя? Нөгөө талаар хууль дээдлэх, төрийн тогтолцооны хямралыг бий болгосон асуудлыг хэн хариуцах вэ? Үндсэн хуулийг зөрчиж гажуудуулсан үйл ажиллагаа цаашид ийм байдалтай байх уу?
Түүний асуултанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хариуллаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд цэцээс гадна шүүх тогтолцоог татан оролцууллаа.
ШИНЭ МЭДЭЭ
"Ковид"-ын хуулийн төслийг хэлэлцлээ
2021.06.28
Сум сумандаа тусалцгаая
2021.04.06