МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.29
Хууль, эрх зүй

Ж.Батсуурь: Энэ цаг мөчөөс хойш эрх барьж байгаа та бүхэнтэй нийгмийн зөвшилцөлд орох хүн олдохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

Хаваржин ярьсан албан тушаалын жүжиг энэ хүрээд өндөрлөж байна. Өмнөх гишүүд худлаа ярьж болохгүй. 2015 онд Шүүх байгуулах тухай хуульд цэц бүдэрч,тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьж их хурал хүлээж авч байсан.

Энэ цаг мөчөөс хойш УИХ-ын баталсан хууль, эрх барьж байгаа та бүхэнтэй нийгмийн зөвшилцөлд орох хүн олдохгүй. Ийм итгэлгүй ажил хийж болохгүй. 2019 оны 7 сарын 08 нд Монгол улсын Их хурлын тогтоол гарч ажлын хэсгийн ахлагчаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, ажлын хэсгийн орлогч даргаар нь тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, С.Бямбацогт гэсэн хүмүүс байсан. Зарим байнгын хорооны дарга нар зориггүй ярьж байна. Худал зүйлийг ярьж чадахгүй. Үндэсний аюулгүй байдлын төвшинд энэ асуудлыг ийм байдалд оруулж болохгүй. 

ШИНЭ МЭДЭЭ