МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.29
Хууль, эрх зүй

С.Одонтуяа: Үндсэн хуулийн цэцийн гишүүд ёс зүй, өргөсөн тангарагаа биелүүлэх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа : 

Үндсэн хуулийн цэцийн талаар дүгнэлт хэлэх гэсэн юм. 2012-2016 онд улсын их хурлын гишүүнээр ажиллаж байхад үндсэн хуулийн талаар хэлэлцэн дүгнэлт хийж байсан. Өнөөдөр хүртэлх хугацаанд хэт улс төржсөн, захиалгатай байгаагүй билээ. Гэтэл Үндсэн хуулийн цэц яг ямар байгууллага болж хувирч байна вэ? 

МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зүйл заалт тусгаагүй гэж үзэн түүхэнд байхгүй маргаан үүсгээд байгаа юм. Тус маргаан гарч эхлэн дүгнэлт гарах хүртэл бүхэлдээ хууль бус алдаатай гэдгийг цэцэд ажиллаж байсан туршлагатай хууль мэргэжилтэн гайхаж байна. 

Өмнө нь иргэдээс Үндсэн хуулийн цэцэд гомдол мэдээлэл ирэхэд хуульд зүйл заалт оруулаагүй нь үндсэн хууль зөрчсөн байна гэсэн гомдол маргаан үүсгэж байгаагүй, ихэвчлэн буцааж байсан. Энэ асуудал өнөөдөр яагаад ийм хэмжээнд хүрч маргаан үүсгээд байгаа юм. 

Бага суудлын хуралдаанд оролцогч гишүүн нь өөрт ашиггүй болохоор хурлыг хаяж зугатаадаг, хэрэгтэй асуудал бол орж ирэн даргын үүргээ биелүүлдэг. Энэ бол байж боломгүй, ёс зүйгүй үйлдэл юм. Цэцийн хоёр гишүүн тус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, цэцийн даргад гомдол гаргаж байхад хүлээж авахгүй байгаа билээ. Өөрөөр хэлбэл цэцийн гишүүд хоорондоо нэгдсэн зөвшилцөлд хүрээгүй байгаа нь харагдаж байна. Дотооддоо зөрчилдөөнтэй байхад УИХ-ын гишүүд хүлээж хэлэлцсэнд буруутай. Тиймээс Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авч, хууль зүйн дагуу шийдвэрээ гаргах боломж олгох хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ