МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.29
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн ажилчид гавьяатай хүмүүс, дэмжиж ажиллаарай

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо. 

Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

УИХ-ын зарим гишүүд буруу мэдээлэл өгч байна.УОК-д талархаж байна. Корона манай улсад гараагүй байхад уушигны ЭКМО аппратыг  өмнөх УОК-ын дарга байсан Ө.Энхтүвшин ярилцаад авч өгсөн, 2 дахийн авсан байна, одоо 3 дахийн авах гэж байна. Засгийн газар,УОК онцгойлон ажиллаж байгаа. Ийм хэцүү үед хариуцлагагүй ажиллана гэж байхгүй.

Манай иргэд гэртээ тусгаарлах боломгүй. Иймд тусд нь тусгаарлах боломжийг УОК гаргаж өгсөн. Засгийн газар, УОК-ийг гоочлохгүй харин туслах хэрэгтэй. Энэ хүмүүсээ дэмжих хэрэгтэй. Эрүүл мэндийн ажилчид гавьяатай хүмүүс шүү.Тусламж, тайлан төслийнхөө тайланг тавих хэрэгтэй. Иргэдийг бухимдуулж болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ