МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ч.Ундрам: Сэлэнгэ аймагт гурав дахь татан авалтын 12.000 тун вакциныг хүргүүллээ
2021.05.02
Эрүүл мэнд

Ч.Ундрам: Сэлэнгэ аймагт гурав дахь татан авалтын 12.000 тун вакциныг хүргүүллээ

Монгол Улсын Засгийн газраас өнөөдрөөс /2021.05.02/ хөдөө, орон нутгийн иргэдийг вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна.

Улмаар хөдөө, орон нутагт халдварын эсрэг вакциныг түгээж эхэлсэн юм. Уг ажлын хүрээнд энэ сарын 1-нээс эхлэн хөдөө, орон нутгийн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлээд байна. Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Архангай, Говьсүмбэр зэрэг нийт 11 аймагт 93 мянган тун вакциныг ачсан эмнэлгийн машины цуваа нийслэлээс хөдөллөө. Орон нутагт вакцин хүргэх ажилтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын хамтаар танилцаж, амжилт хүссэн юм.

Энэ үеэр Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ч.Ундрамаас байр суурийг нь сонирхлоо. 

Тэрбээр "Сэлэнгэ аймгийн хувьд өмнөх сард 15 мянган тунгаар вакциныг хоёр удаа олгосон. Эхний ээлжид эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой зэрэг нэн шаардлагатай хийх ёстой иргэдийг вакцинд хамруулсан. Өчигдрийн байдлаар 12 мянган тун вакцин Сэлэнгэ аймаг руу хөдөлсөн. Дахин багтаамжийнхаа хэмжээгээр 12 мянган тунгаар өнөөдөр зөөж байна. Ер нь, аймгийн бүх иргэнийг вакцинд хамруулж дуустал тасралтгүй зөөнө гэсэн үг. Энэ таван сардаа багтаж, Сэлэнгэ аймгийн бүх иргэдийг халдваргүйжүүлнэ гэж харж байна" гэв. 

Түүнчлэн "Улаанбаатар хот улаан бүс байна. Эрсдэлтэй бүсээр Сэлэнгэ аймаг руу явж тойрогтоо ажиллах боломжгүй байна. Хэрэв явахаар бол тодорхой хугацаанд хөл хоригдоно. Гэтэл энд бидний ажил өдөр тутам явагдаж байгаа болохоор очоод байх боломж байхгүй. Эндээс анхаарал тавьаж ажиллаж байна. Эхний ээлжид вакцины түгээлт дээр анхаарч ажилласан. Тиймдээ ч 15 мянган иргэнд хийх вакцины нэг, хоёрдугаар тун очсон. Мөн аймагтаа шаардлагатай оношлуур, хамгаалалтын хувцас, ариутгалын бодис, маск зэргийг явуулсан. Сэлэнгэ аймагт анхны тохиолдол гарахад маш хүнд байсан. Эндээс зохион байгуулалт дээр тусалаж, хамтарч ажилласан. Самарт явсан иргэдийг галт тэргээр зөөх зэрэг ажлыг хийж ирлээ" хэмээн ярилаа. 

ШИНЭ МЭДЭЭ