МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Говь-Алтай аймагт 12800 тун VEROCELL вакцин хүргэгдлээ
2021.05.03
Эрүүл мэнд

Говь-Алтай аймагт 12800 тун VEROCELL вакцин хүргэгдлээ

Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч бямба гарагаас эхлэн орон нутгийн иргэдийн дархлаажуулалтын ажлыг эрчимжүүллээ. Энэ хүрээнд 11 аймаг руу 93,000 тун вакцины тээвэрлэлтийг цагдаагийн хамгаалалттайгаар түгээлээ. 

Энэ хүрээнд Говь-Алтай аймагт 12500 хүн тун вероселл вакциныг илгээгээд байна. Мөн 05 сарын 2-ны өдөр Явуулын лаборатори болон Тандалт судалгааны баг тус аймагт ажиллахаар ХӨСҮТ-ээс хөдөлжээ. Түүнчлэн халдварын голомтод ажиллаж буй албан хаагчдад халдвар, хамгааллын хувцас хэрэгсэл хүргэгдэж байгаа юм. 

Тун удахгүй дахин 12500 тун вакцин явуулахаар болсон. Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан идэвх санаачилгатай ажиллаж, Улсын онцнгой комисс болон Шадар сайдад хүсэлт тавьж байсны дагуу дээрх ажлыг эхний ээлжинд шуурхай шийдвэрлүүлээд байна. 

Хөдөө орон нутагт 18-50 насны 808,284 хүн, 50-аас дээш насны 305,950 хүн амьдарч байгаагаас 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс дархлаажуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2021 оны 7 дугаар сар гэхэд хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусахаар зорьж буй.

ШИНЭ МЭДЭЭ