МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Завхан аймагт 12,000 тун вакцин хүргэгдэнэ
2021.05.03
Эрүүл мэнд

Завхан аймагт 12,000 тун вакцин хүргэгдэнэ

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга болон Эрүүл мэндийн сайд нарт ирэх вакцинаас тэргүүн ээлжинд Завхан аймагт олгож өгөх хүсэлт хүргүүлсний дагуу өнөөдөр Завхан аймаг руу 12,000 тун Вероселл вакцин ачсан эмнэлгийн машин Улаанбаатар хотоос хөдөллөө.

Дээрх вакциныг эхний ээлжинд 50-иас дээш насныханд хуваарийн  дагуу шуурхай хийснээр өвчлөл буурч, хүндрэл үүсэх тохиолдол хурдацтай багасахыг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр онцолж хэллээ.

Б.Баярсайхан гишүүн вакцин тээвэрлэн хүргэх үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид болон жолооч нартаа аян замдаа сайн явж хүрэхийг хүсэн ерөөлөө. Удахгүй Завхан аймаг хүн амынхаа 60%-ийг дархлаажуулах зорилгодоо хүрч, ковидгүй дэлгэр зун ирэх нь дамжиггүй ээ.

ШИНЭ МЭДЭЭ