2021.05.03
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Б.Жавхлан: Татварын асуудлаар “Оюу Толгой” ХХК-д онцгойлж тусад нь хандах боломжгүй
Монголын Засгийн газар Лондоны Олон улсын арбитрын шүүхэд /LCIA/ Оюутолгойн асуудлаар өнгөрсөн баасан гарагт /2021.04.30/ хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргасан.
Оюутолгой төсөлтэй холбоотой маргааныг шүүх арбитрын хурал 2022 оны наймдугаар сард болж, 2023 оны эхний хагаст шийдвэр гарах байх гэсэн хүлээлт Засгийн газарт байна.
Засгийн газар ийнхүү арбитрт сөрөг нэхэмжлэл гаргаснаас гадна талууд Улаанбаатар хотноо нүүр тулсан хэлэлцээгээр Далд уурхайн санхүүжилт болоод бусад асуудлуудаар ойлголцолд хүрэх үү гэдэг нь анхаарал татаж буй.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар дараах байр суурийг илэрхийллээ.