2021.05.04
Хууль, эрх зүй
Ш.Адьшаа: Шүүхийн тухай хуульд цаашид ч олон хүн Цэцэд маргаан үүсгэнэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.05.04/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
"Надад асуулт байхгүй. Харин үг хэлэе. Үндсэн хуулийн цэцийн шүүхийн хуульд тависан цэцийн дүгнэлтийг УИХ яаралтай хүлээж авах нь хууль дээдлэх зарчимд нийцнэ гэж үзэж байна.
УИХ шүүхийн тухай хуулийг батлахдаа шүүх эрх мэдэл болон хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд авч ирэх юм. Мөн төрийн эрх мэдлийн зарчмын хувиарлалтыг алдагдуулсан, шүүхийн боловсон хүчин, хөрөнгө санхүүг хууль тогтоох байгууллага авсан бол энэ алдаа дутагдлыг зассан шийдвэр гэж ойлгож байна.
Тус шүүхийн хуулийг иргэд дахин гаргах болно, миний хувьд ч гаргана гэж бодож байгаа. Иймд зарчим, хууль дээдлэх ёсыг гажуудуулсан хуулийг баталж, шүүх хараат бус байх, шүүх хуулинд захирах зарчмыг бид яаж тогтоох вэ?
Түүнчлэн бид шүүх эрх мэдлийг шударга яаж болгох юм. Өнөөдөр нэг хүнээс хараат бус болгоно гэж олон удаа ярисан. Үүнд төрийн эрх мэдлийн тухай үндсэн хуулинд заасан ерөнхийдөгч институтэд энд байх ёстой. Ерөнхийлөгч байсан боловч энд байхгүй байна. Үнпсэн хуульд даалгавар өгч байгаад ерөнхийлөгчийг сонгох, сонгогдох эрхгүй болгосон юм.
Тйимээс одоо үндсэн хуулинд эргэж орч ерөнхийлөгчийн институтэд хууль дээдлэх зарчмын дагуу явах хэрэгтэй байна."
Үүний дараа тэрээр санал хэллээ.
ШИНЭ МЭДЭЭ
"Ковид"-ын хуулийн төслийг хэлэлцлээ
2021.06.28
Сум сумандаа тусалцгаая
2021.04.06