МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.04
Хууль, эрх зүй

Б.Энх-Амгалан: Монгол Улсын иргэн бүр шүүхийн өмнө адил тэгш эрхтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.05.04/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. 

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

"Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж байхад бид хамгийн эхний асуудал болох шударга хуулийн асуудлыг хэлэлцэж эхлэсэн. Мөн Монгол Улсын иргэн бүр шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх тухай ярисан. Өнөөдөр нийгэмд хамгийн их асуудал дагуулж байгаа асуудал бол шүүхийн шударга бус үйл ажиллагаа юм.

Тийм учир авилгажсан шүүхийн тухай яриж, мөн хэлмэгдүүлж буй асуудлыг яриж байна. Үүнд хүний хөрөнгийг дээрэмддэг, ялаас бултдаг, ялыг хөнгөлдөг шударга бус үйл ажиллагаанд зарим шүүхч ороцсон гэсэн асуудал гарсан учир шүүхийн шинэчлэлтймиг хийх шаардлагатай болсон гэж үзэж байна.

Шүүхэд итгэх иргэдийн итгэл өдрөөс өдөрт буурч алдагдаж, авилгын индэксээр Монгол улс дээгүүрт явж байна. Иймд шүүхийн шинэчлэлтыг зайлшгүй хийх шаардлагатай болсон юм.

УИХ-ын хурлаас томигдон итгэмжлэгдсэн Б.Энхбаяр шүүхийн хуулийн ажлын хэсэгт голлон ахлаж байсан хүн, яагаад очиж тайлбар өгөөгүй вэ?

Тус дүгнэлтэд ирээгүй гэж бичсэн байна. Б.Энхбаяраас тайлбар аваагүй хэмээн дүгнэлт бичсэн байна. Яагаад батлагдсан хуулиа хамгаалахгүй байна вэ?"

ШИНЭ МЭДЭЭ