МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.05
Хууль, эрх зүй

Б.Энх-Амгалан: Институцийн оролцоог хангаагүй бол ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,05,05/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонслоо.

Гишүүдийн хувьд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Шүүхийн тухай хууль нь шударга шүүхтэй болох, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх, томилгоо сонгон шалгаруултад тэгш шударга байдлыг явуулах болон улс төрийн нөлөөллийг багасгах зорилготой юм. Тиймээс үндсэн хуульд шүүхийн тухай хуулийг нарийвчлан оруулж, нэмэлтээр салбар хуулийг гаргасан. Тус салбар хуульд нээлттэй сонгон шалгаруулалт шударга болохгүй байгаа, шалгаруулалтын нэрэн доор Их хурал таван хүнийг томилсон гэж ойлгож байна. 

Өмнө хууль хэлэлцэж байх үед хэлж байсан, хуульчдийн холбоон дотор шүүгчид байдаг юм байна. Тийм учир шүүх таван хүнийг томилоод дахин зургаа дахь хүнийг нэмэх бололцоо хуулчидийн холбоонд байдаг гэсэн юм. Мөн өмгөөлөгч, прокурор, нотариатчин байдаг хэмээн оруулсан. Хуульчдийн холбооноос шалгаруулалт орж ирэхэд, бид зөвхөн томилох дамжуулах үүрэг гүйцэтгэсэн юм. Нэг хүн орж ирсэн, авна гэх мэтчлэн. Тус томилсон хүн цаанаа очсон боловч хурлаа хийгээгүй, цахимаар хуралд оролцоогүй гэж буцсаны үндсэн дээр хүлээн авсан юм.

Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн институцийн оролцоог хангаагүй, болон дараагийн удаа нээлттэй гэдэг нэрийг ашиглаж байгаад захиалга байх гэсэн болгоомжлол гэж харж байгаа юм. Нээлттэй гэж байгаа бол сонгож авсан хүмүүст шалгуурыг  тавьж өгөх хэрэгтэй байна. Ийм учир мэдэхгүй нэг хүн орж ирээд бид эндээс томилохоос өөр аргагүй байдал үүсч байна. 

Хэрхэн яаж томилсон, ямар шалгуураар томилох нь нээлттэй гэсэн боловч сүүлд орж ирээд та юм уу гээд явгадчихсан, яг үүн шиг нөхцөл байдал үүснэ гэж хэлж байгаа юм байна? Нээлттэй гэсэн заалтыг өөрчилж болохгүй юу? Гэхдээ нээлттэй гэдэг нь Үндсэн хуулийн заалт бол мөн, харин үүнийг яаж өөрчлөх вэ  гэсэн асуудлыг ярьж байгаа юм. Яг бодитойгоор хэдэн жил ажилласан, тухайн хүнийг дэлгэрэнгүй тодруулж өгснөөр шалгуур давна гэж ойлгож байна.

ШИНЭ МЭДЭЭ