МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.05
Хууль, эрх зүй

Ж.Сүхбаатар: Шүүгчдийг сонгон шалгаруулалтын явцад оролцоог нь сайжруулах боломжоор хангасан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,05,05/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонслоо.

Гишүүдийн хувьд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Манай гишүүд Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээ сайн харах хэрэгтэй.Шүүхийн хуулиа, яаж сайжруулах вэ? гэж бодохоос илүүтэйгээр. Ганц үндэслэл хэлсэн, Улсын Их Хуралдаа тусгасан тогтоолдоо тусгасан чиглэлээ шүүхийн хуульд баримтлаагүй байна гэсэн. Өөр талаас нь харвал та нарын гаргасан Шүүхийн хууль УИХ-ын тогтоолд заасан агуулгыг хангаагүй байна гэсэн үг.

Их хурлын тогтоол зарим тал дээр дутуу гарсан байвал дараа нь хууль тогтоогч хуулиа гаргахдаа тодруулаад, дэлгэрүүлж болох уу?, үгүй юу? гэсэн асуудлыг Цэц хөндсөн байна. Цэцийн энэ агуулгаар хандвал цаашдаа Их хурлын тогтоолоор гаргасан юм шиг, чиглэлээ хуулиар тодотгож, Үндсэн хуульд нийцүүлж задалж болохгүй юм шиг болгосон байна. Раднаасэд гишүүний хэлж байгаа зүйлийн хувьд 5 гишүүн дээр хэлээгүй, нэр дэвшүүлж байгаа оролцоон дээр хэлж байгаа юм.

Нэр дэвшүүлж байгаа оролцоон дээр нь тавьж байгаа.Үндсэн хуулийн агуулга дээр нээлттэй нэр дэвшүүлнэ гэсэн заалт анх орж ирсэн. Нээлттэй нэр дэвшүүлнэ гэдэг нь байгууллага, албан тушаалтан санал болгодог зүйлийг больсон. Нээлттэй нэр дэвшүүлнэ, сонгон шалгаруулна, томилно. Их хурал томилох тал дээр эргэлзэх юм байхгүй.Нээлттэй нэр дэвшүүлнэ гэдэг нь олон нийтэд юм. Их хурал бодлогоо түлхүү авч явна гэж байгаа учраас 5-ыг нь Их хурал сонгоно гэж байгаа. Үүнийг Цэц зөрчсөн гэвэл бид 4 болгож болно.

ШИНЭ МЭДЭЭ