МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Together For India" хандивын аянаар цугласан 99 сая төгрөгийг Энэтхэгийн Ерөнхий сайдын санд шилжүүлжээ
2021.05.06
Гадаад харилцаа

"Together For India" хандивын аянаар цугласан 99 сая төгрөгийг Энэтхэгийн Ерөнхий сайдын санд шилжүүлжээ

УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Баярсайхан, "Өгөх өдөр хөдөлгөөн" ТББ-ууд хамтран цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэгийн ард түмэнд туслах "Together For India" хандивын аяныг санаачлан эхлүүлсэн. 

Хандивын үйл ажиллагаанд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй оролцож, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 26-аас тавдугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 10 хоногийн хугацаанд 99,064,220 төгрөг буюу 34,735 ам.долларыг ханивласан байна. Аяныг санаачлан зохион байгуулагчид Энэтхэг Улсын Ерөнхий сайдын "PM Cares" хэмээх санд шилжүүлжээ.

Шилжүүлгийн баримт

"PM cares" сан нь гадаад улс орнуудаас ирж буй тусламж хандивыг хүлээн авч, зарцуулалтад хяналт тавьж буй юм байна.

Монголын сэтгэл санааны хөрш энэтхэгийн ард түмэнд тэвдэж явахад нь сайхан сэтгэлийн гараа сунгасан ард иргэд, байгууллагууддаа талархаж буйгаа хандивын аян зохион байгуулагчид илэрхийлсэн байна. 

ШИНЭ МЭДЭЭ