МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.06
Эдийн засаг, Худалдаа

Ч.Ундрам: Төсвийн төсөөлөл өөдрөг байгаа ч эрсдэлээ сайн тооцох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.06\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэв. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

"Төсвийн төсөөлөл өөдрөг байна. Түүхий эд болон дэлхийн эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор зарлага ч өндөр байна. Гэхдээ эрсдэл байгаа. Цар тахлын үе бидний харж байгаагаас удааширвал том эрсдэл төсөвт үүсгэнэ. Үүн дээр бид өр нэмэгдэх байдал хурцаар яригдах байх.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын өр 278,9 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 62,3% тай тэнцэж байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т 2022 оны төсвийн жилээс эхлэнэ энэ харьцаа 60%-иас хэтрэхгүй гэж заасан. Ирэх жилээс өр барагдпуулах тал дээр ямар бодит арга хэмжээ авах вэ?

Засгийн газрын баталгаа гаргасан хэд хэдэн зээл байна. жишээ нь МИАТ, Эрдэнэс монгол компаниуд байна. Эдийн засаг хүндрээд компаниуд өрөө төлж чадахгүй бол төсвөөс төлөх болно. ийм эрсдэл байна. Ямар арга хэмжээ төлөвлөж байна вэ?

Төсвийн зарлагын тал дээр шинэчлэл, тэр дундаа эрүүл мэнд, мэргэжлийн боловсролын тал дээр зарцуулсан нэг төгрөг бүр үр ашигтай байх тал дээр ажиллах нь зүйтэй."

Түүний асуултанд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ