2021.05.07
Орон нутгийн хөгжил
Завхан аймгийн 700 өрхөд тусламж үзүүллээ
Коронавируст халдварт цар тахлын үед тусламж нэн шаардлагатай 24 сумын өрхүүд болон ковидтой тэмцэж байгаа сумдад ажиллаж байгаа төрийн алба хаагчдынхаа гэр бүлд зориулж 700 хүнсний багцийг “Балжиннямын Баярсайхан Сан”, Азийн Хөгжлийн Банк, Тика ОУБ-ын дэмжлэгтэйгээр хүргүүллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан
Хүнсний багц нь үндэсний үйлдвэрлэгчдийн чанартай, амин дэмээр баялаг бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн бөгөөд ариун цэвэр, халдвар хамгааллын бүтээгдэхүүнүүд мөн багтсан болно. Хүсэлтийг минь хүлээж авч тусламжын гараа сунгасан Олон улсын байгууллагууд болон нутгийн ахан дүүсийг минь дэмжиж өгсөн тусч өглөгч, сайхан сэтгэлтэй найз нөхөд, ХҮН БҮРТ БАЯРЛАЛАА!
Аюулт өвчнийг давахад иргэн бүрийн хариуцлагатай байдал чухал билээ. Тиймээс сэтгэл зүйгээ тайван байлгаж, нэг нэгэндээ хайр хүндэтгэлтэй хандаж урам дэм өгцгөөе!
Хариуцлагатай, сахилга баттай байгаа иргэддээ “БАЯРЛАЛАА”
Албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа алба хаагчиддаа “БАЯРЛАЛАА”
хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлжээ.
ШИНЭ МЭДЭЭ
"Завхан Бродерс" баг дээд лигт өрсөлдөнө
2021.12.14