МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: “Шилдэг бизнес төсөл”-2021 түр зогссон ч, 2022 төслийн хүрээнд илүү өргөн хүрээнд  зохион байгуулагдана
2021.05.07
Орон нутгийн хөгжил

Ж.Ганбаатар: “Шилдэг бизнес төсөл”-2021 түр зогссон ч, 2022 төслийн хүрээнд илүү өргөн хүрээнд зохион байгуулагдана

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ард иргэдийнхээ итгэлийг дааж хоёр парламент дамжин ажиллахдаа хууль батлах төрийн үйл ажиллагаанд тууштай, чадварлаг ажиллаж байгаа гишүүдийн нэг. Тэрээр Монгол Улсын эдийн засгийн гол ноён нуруу болж, ард иргэдээ ажлын байраар хангаж, улсын төсвийг бүрдүүлэгч гол татвар төлөгчидийн эрх ашиг, үйл ажиллагаанд шаардлагатай эрх зүйн зөв зохицуулалтыг хийхээр ажилласаар ирсэн. Нэг үгээр хэлбэл бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийн төрд төлөөлөх дуу хоолой н болж ажилласаар байна. 

Түүний хувьд их ажлын хажуугаар Баянгол дүүргийн ахлах ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэргэжил сонголтонд нь дэм үзүүлэх мөн бизнесийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор “Шилдэг бизнес” төслийн уралдааныг санаачлан, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн, уламжлал болгон таван жил зохион байгуулсаар ирсэн  бөгөөд жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдсээр байна.

“Шилдэг бизнес төсөл”-2021 уралдааны нээлтийн арга хэмжээ 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар паласын их танхимд болсон бөгөөд тэр цагаас эхлэн уралдаанд оролцож байгаа сурагчид төслийн материалаа ирүүлсээр байна. Гэвч цар тахал, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Шилдэг бизнес төсөл”-2021 уралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсноос гадна  материалаа ирүүлсэн нийт сурагчдын төслийг дараа жилийн уралдаанд оруулахаар болжээ.

Сайн, сайхан цаг ирж байгаа гэсэн итгэлээр“Шилдэг бизнес төсөл”-2022 уралдааныг илүү өргөн хүрээнд зохион байгуулна. Тодруулбал, БГД-ийн харьяалалтай 1-р курсын оюутнууд болон ахлах ангийн сурагчдыг хамруулж, шагналын сангаа 100,000,000  /зуун сая/-аас 150,000,000 /зуун тавин сая/ болгон нэмэгдүүлэн зохион байгуулахаар болжээ.

 

Түүнчлэн бүтээлч нийгмийн үндэс болсон ирээдүйн баялаг бүтээгч, ажил олгогч, татвар төлөгч, улс орноо чиглүүлэн манлайлагч залуучуудад боломж олгодог дээрх төслийн талаар иргэд олон нийт эерэг сэтгэлгээтэй байж, маш их талархаж хүлээж авдаг юм.

Ийнхүү УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралд дээр үг хэлэх бүртээ баялаг бүтээгчдийг дэмжиж, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлснээр Монгол улс хөгжинө гэдгийг үг, үйлдлээрээ харуулан ажиллаж байгаа Ж.Ганбаатар гишүүний санаачлан, санхүүжүүлдэг ирээдүйн чадварлаг бизнесмэнүүдийг бэлтгэж  байгаа түүний төслийг дэмжиж, хүлээж байгаа иргэд олон байна.

ШИНЭ МЭДЭЭ