Д.Сарангэрэл: Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хэрэгтэй
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
Хуулийн төслийг дэмжиж байна.Ковид-19-ын үед Нийгмийн бодлогын байнгын хороо ард иргэд уруу хандсан ажил хийх ёстой. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах талаар иргэд бүх УИХ-ын гишүүд уруу утсаар санал ирүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Гишүүд энэ санал оруулж ирсэнд дэмжиж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хэрэгтэй. НДШ-ийн хувийг буруулах заалтыг 2021 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлж эхэллэхээр оруулбал сайн.
Сангийн яам арга зам хайж байгаа юм байна. Ковид хэзээ дуусахыг бид мэдэхгүй ийм цаг үед аж ахуй нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. Бас ах ахуй нэгжүүдээс цахилгааны төлбөр болон бусад төлбөрийг тэглээд, хөнгөлөөд явж байгаа. Энэ аж ахуй нэгжүүдэд маш их дэм болж байна. Цаашдаа үүнийг үргэлжлүүлж дэмжих хүсэлт иргэдээс ирж байгаа. Байнгын хороо энэ тал дээр анхаараарай. Ийм цаг үед нэн шаардлагагүй бүтээн байгуулалт зарим зүйл дээр зогсолт хийж бусад чухал салбараа дэмжих ёстой гэсэн байр суурьтай байна