Монгол Улсын Шадар сайдын ахалсан газар шинэтгэлийн Үндэсний хороо хуралдлаа
2021.05.11
Барилга, Хот байгуулалт

Монгол Улсын Шадар сайдын ахалсан газар шинэтгэлийн Үндэсний хороо хуралдлаа

Монгол Улсын Шадар Сайдын ахалсан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг тус тус хэлэлцэж батлахаар шийдвэрлэлээ.

Үүнд:

1.  Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны үйл ажиллагааны 2020 оны тайлан;

2.  “Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” Үндэсний хорооны тогтоолын төсөл;

3.  Үндэсний хэмжээнд мөрдөх Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн хүрээний төсөл;

4.  “Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг батлах тухай” Үндэсний хорооны тогтоолын төсөл;

Тодруулбал, Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны үйл ажиллагааны 2020 оны тайлантай танилцаж, хангалтай сайн гэж дүгнэсэн ба “Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” Үндэсний хорооны тогтоолын төслийг батлахаар дэмжлээ.

Мөн Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн хүрээг хэлэлцэж, дараах байдлаар батлав. Үүнд:

Тус хороо нь 2021 онд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх, Газрын харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Газрын шинэтгэлийг эрчимжүүлэх, Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах чиглэлээр нийт 8 багц 17 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөв.

  1. Нийтийн хэрэгцээний байр зүйн зураг;
  2. Газрын нэгж талбарын мэдээлэл;
  3. Тээврийн сүлжээний мэдээлэл;
  4. Хил зааг;
  5. Геодезийн тулгуур сүлжээний мэдээлэл;
  6. Барилга, суурин газрын мэдээлэл;
  7. Ус зүйн мэдээлэл;
  8. Хүн ам зүйн мэдээлэл;
  9. Газрын бүрхэвчийн мэдээлэл;
  10. Газар зүйн нэр;
  11. Өндөржилт, гүний мэдээлэл;
  12. Хаяг;
  13. Геологийн мэдээлэл;
  14. Ортозураг;
  15. Түүх, соёл, археологийн өвийн мэдээлэл;
  16. Дэд бүтцийн мэдээлэл;
  17. Хөрсний мэдээлэл;
  18. Газар ашиглалтын мэдээлэл.

Дээрх Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн хүрээг батлагдсантай холбоотойгоор Европын холбооны хэмжээнд мөрдөгдөж байгаа INSPIRE хөтөлбөр, ISO 19100 бүхий цуврал стандартуудын шаардлагад нийцүүлэн боловсруулсан Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн стандартын төслийг яаралтай горимоор үндэсний хэмжээний стандарт болгон батлуулах ажлыг 45 хоногт багтаан зохион байгуулахыг Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Стандарт хэмжил зүйн газарт үүрэг болгов.

Мөн хурлаар “Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг батлах тухай” Үндэсний хорооны тогтоолын төслийг хэлэлцэж Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг шат дараатай 3 бүлгийн нийт 24 арга хэмжээнээс бүрдэж 2021-2024 оны хооронд бүрэн хэрэгжүүлэхээр баталсан байна.

Монгол улсын хэмжээнд байрлалд суурилсан орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдөл, мэдээллийг нэгдсэн стандартын дагуу системтэйгээр бүрдүүлж, эдгээрийг тогтмол шинэчлэх, солилцох, ашиглах тогтолцоог бий болгосноор төрийн байгууллагууд нэгдсэн мэдээлэлд үндэслэн “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбарын бодлого төлөвлөлтөө боловсруулах суурь нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм.

ШИНЭ МЭДЭЭ