Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцлээ
2021.05.12
Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцлээ

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын Гаалийн албан татварыг хөнгөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, бодисын жагсаалтыг хавсралтаар батлав.  

-       2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг хавсралтаар баталлаа. 

-       “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-д нэмэлт оруулах талаар судлаж танилцуулахыг сайд З.Мэндсайханд даалгав. Худалдан авах ажиллагааг “Ерөнхий гэрээ”-гээр эрчимтэй зохион байгуулах, “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэнд жил бүр идэвхтэй, үр дүнтэй оролцож байхыг төрийн болон орон нутгийн өмчит бүх байгууллагад даалгав. Өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн 51 байгууллага 326 орчим тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс худалдаж авснаа тайлагнасан байна. Энэ нь жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний нийт үнийн дүнгийн 98 хувь юм.

-       Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн, Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Хилийн 0166 дугаар ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит болголоо.

ШИНЭ МЭДЭЭ