МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ж.Сүхбаатар: Нийгмийн даатгалын сангийн мэдээлэл иргэдэд ил, тод байж чадахгүй байна

УИХ-ын өнөөдрийн \2021.05.13\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Манай гишүүд 2 хувиар бууруулж байна гэсэн хуулийн төсөл өргөн барилаа гэж байна. Гэтэл Засгийн газар үүнийг түр хойшлууллаа гэсэн мэдээлэл явж байна. Яг аль нь зөв мэдээлэл вэ? Энэ асуудал түр арга хэмээ юу? Эсвэл 2 хувиа бууруулж байна уу? Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлага гэж ямар хүн байдаг вэ? Ажил муу явж байгаа юм шиг харагддаг. Нийгмийн даатгалын газрын мэдээлэл иргэдэд нээлттэй байх ёстой.

Миний хувьд их хурлын гишүүд хууль өргөн баривал хувь хэмжээг буулгаж болдог юм байна гэж ойлголоо. Гэхдээ энэ асуудлын эх үүсвэрийг яаж шийдэж байна. Аж, ахуй нэгжүүдээс нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах талаар хүсэлт ирсэн. Дараа, дараагийн удаа иргэдээс ийм хүсэлтүүд ирвэл яаж шийдэх вэ? Нийгмийн даатгалын санд хүн итгэх хэрэгтэй. Гэтэл энэ газар хулгай байна гэж байна. Хамгийн сүүлд хэзээ хяналт, шалгалт хийсэн бэ? Мэдээлэл нь тодорхой, ил тод байх хэрэгтэй.

Түүний асуултанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ