2021.05.13
Эдийн засаг, Худалдаа
С.Одонтуяа: Цар тахлын эдийн засгийн тооцоог ерөөсөө гаргаагүй байна
УИХ-ын өнөөдрийн /2021,05,13/ чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл өмнөх оны тоог бага хэмжээгээр өөрчлөөд тавьсан бэ? Цар тахлын эдийн засгийн тооцоог ерөөсөө гаргаагүй байна.
- Хөрш орнуудын эдийн засгийн хөгжлийн нөлөөг тусгасан уу?
- Төрийн өмчит компани ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлнэ гэж байна. Яаж нэмэгдүүлэх вэ?
- Газрын тосны хэмжээ яагаад буурсан бэ?