2021.05.13
Эдийн засаг, Худалдаа
Б.Бат-Эрдэнэ: Монгол Улсын төсвийн мөнгийг зөв шийдэх хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.05.13/ хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
"Би 3 жилийн хугацаанд дахь Улсын төсөвтэй холбоотой асуух асуулт байна. Мөн үүнээс өмнө хэлэх зүйл байна.
2012-2016 онд Чингис Самурай боомдуудыг ашиглаж, Шударга ёс ардчилсан эвсэл засаг бариж байх үед улс орон даяар таван Яамны хамтарсан ажлын хэсэг бүх аймаг сумдуудад хөрөнгө оруулалтын жагсаалт хийж, иргэдээр хэлэлцүүлэн эрэмбэлсэн юм. Тус хөрөнгө оруулалт нийт 50 их няд төгргийг 2 их наяд төгрөгөөр дундажлан эдийн засаг бололцоотой байх үед Төсвийн хөрөнгө оруулалт хийж байсан ба 25 жил хийх ажлыг 3-4 жилийн хугацаанд хийх санал авсан юм.
Энэ нь хөдөө орон нутагт төсвийн хөрөнгө оруулалт хийлгэх хүлээлт үүсгэж байгаа юм. Түүнчлэн 2012-2016 онд Улсын төсөв хүн нөхцөлд байсан учир төсвийн хөрөнгө оруулалт хийгдэхгүй, их засвар, шинээр баригдах барилгын ажлууд хийгдэж чадалгүй хүлээлтийн нөхцөлд орсон юм.
Тиймээс 2016 оноос Улсын эдийн засаг өөрчлөлт гаран 2020 оноос эхлүүлэн бүтээн байгуулалтын ажил хийгдэж эхлэхтэй холбоотойгоор улсын мөнгийг үрж олон тооны цемэнт овоолсон шүүмжлэлийг яриад байгаа юм. Үүний дагуу шийдвэрээ тодорхой гаргаж, нарийн тооцоотой хөрөнгө оруулалтын ажлуудыг шийдэх хэрэгтэй байна. Жишээлбэл нэг барилга барилаа гэхэд доторх тоног төхөөрөмж, эд хэрэгсэл гэх мэт урсгал зардлууд төсөвт тусгагдахгүй үлддэг.
Дараагийн жилүүдэд Улсын төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалттай холбоотой ганцхан асуудлыг тойруулж байгаа учир тус асуудал чиг баримжааг сайн гаргаж өгөхийг хүсэж байна. Түүнчлэн үүн дээр ямар бодлого байна вэ?
Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариуллаа.