2021.05.13
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Орон нутагт баригдаж буй хамгийн том "СПОРТ ЦОГЦОЛБОР"-ын ажил 88%-ийн гүйцэтгэлтэй байна
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өнөөдөр /2021.05.13/ тойрогтоо ажиллаж байна. Тэрээр Дархан-Уул аймгийн зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Монгол Улсын хэмжээнд орон нутагт баригдаж буй хамгийн том "СПОРТ ЦОГЦОЛБОР"-ын ажлын явц 88 хувийн гүйцэтгэлтэйгээр ажил үргэлжилж байна.
Нийтдээ 27,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажилд 2021 онд 2 тэрбум төгрөг зарцуулагдсанаар ирэх 11 дүгээр сард бүрэн хүлээлгэж өгөх гэрээтэйгээр ажиллаж байна.
Удахгүй Дарханчууд энэхүү спорт цогцолбороо өдөр бүр үйлчлүүлэх цаг ойрхон байна.