УИХ-ын гишүүн Ч.Ундрам Ерөнхий сайдын хамт Сэлэнгэ аймагт ажиллаж байна
2021.05.13
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Ерөнхий сайдын хамт Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан албаны төлөөллүүд Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд хамт ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт Алтанбулаг худалдааны чөлөөт бүс, Алтанбулаг хилийн боомтын үйл ажиллагаа, барилгын ажлын явц, мөн Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үйл ажиллагаатай танилцлаа.

100 жилийн ой тохиож буй Ардын хувьсгалын босгон дээр хувьсгалын өлгий хэмээн бахархдаг Алтанбулаг сумыг "Сумын хөгжил" хөтөлбөрт хамруулж ЖИШИГ СУМ болгохоор боллоо.

Түүнчлэн албаны төлөөллүүд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Коронавируст халдвар (COVID-19)-ын эсрэг дархлаажуулалт, хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцаж, үүсээд буй хүндрэлүүдийн талаар санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ