2021.05.13
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ХУД-ийн 19-р хороонд ажиллалаа
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өнөөдөр тойрогтоо ажилласан бөгөөд Хан-Уул дүүргийн 19-р хорооны засаг дарга П.Саруултай уулзаж хорооны үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа.
19-р хороо нь 10,267 хүн амтай, 2918 өрхтэй бөгөөд ХУД-ийн бусад хороодтой ижил нийтлэг тулгамдаж буй асуудлуудтайгаас гадна авто замын дэд бүтэц хүртээмж муутайгаас маш их түгжрэл үүсдэг. Хөрөнгө оруулалт хийгдсэн ч сургууль цэцэрлэг барих газаргүй байна.