МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.14
Хууль, эрх зүй

Б.Энх-Амгалан: Дураараа дургиж байсан хүмүүсийн асуудал ил болсон нь камержуулалтын үр дүн

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.14\ нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Энэ төслийг дэмжиж байгаа. Энэ хуулийг дагаад 4 хууль орж ирнэ. Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор камержуулж байгаа. үүний үр дүнд хулгай, дээрэм, хүчин, танхай, гэмт хэрэг, нийгмийн хэв журам зөрчдөг зөрчил, авто аваар бодитой буурдаг судалгаа бий. Камержуулалттай холбоотой асуудал дээр хүний эрх, улс төр битгий яриарай.

Дураараа дургиж байсан хүмүүсийн асуудал ил болсон нь камержуулалтын үр дүн. Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар, Улсын прокурор хууль зөрчсөн асуудлыг шалгаж байгаа. Зөрчиг гаргадаг хүмүүст хатуу, харин жирийн иргэдийн эрх зөрчигдөх ёсгүй. Дараа орж ирэх хуульд энэ талаар сайн тусгах хэрэгтэй. Бас хэрэгтэй, шаардлагатай газар камераа тавиарай, үнэхээр 60,000 камер хэрэгтэй юу? сайн бодоорой.    

ШИНЭ МЭДЭЭ