2021.05.17
Орон нутгийн хөгжил
Б.Саранчимэг гишүүн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй хамтарч Баянзүрх хайрханд мод тарьлаа.
Монгол улсад зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойн энэ жил тохиож байгаа. Улс орны хил хязгаар, газар нутаг, бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, тайван амьдралын баталгаа болсон зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн маань тайван энхийн цагт улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцдог.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй хамтарч Баянзүрх хайрханд мод тарьлаа. Монгол орны байгаль цаг уур, уур амьсгалын өөрчлөлт хамгийн хурдтай явагдаж, цөлжилтөд өртөж байгаа орны нэг нь Монгол орны газар нутаг. Гишгүүн Б.Саранчимэг цөлжилтийн эсрэг мод тарих санаачлага гарган зохион байгуулж байгаа Батлан Хамгаалах яамны сайд, удирдлагууд, Байгаль орчны газар, Чинагийн Галсан гуайдаа чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.
Чинагийн Галсан сангийнхан сая модыг өөрсдийн хөрөнгөөр тарих санаачлага гаргаж 2021,05,15-ны өдөр 999 000 дахь модоо тарьлаа.
1 цэрэг 1 мод биш, 1 цэрэг 1000 мод тариасай гэж хүсэж байна.Цаашид зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, анги нэгтгэлүүд маань тухайн газар орон нутагтаа сая сая мод тарьж, улс орныхоо “НОГООН ТУСГААР ТОГТНОЛ”-ыг сахин хамгаалах үйлст зүтгэхийг хүсье гэж Б.Саранчимэг гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16