СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Газар чөлөөлөлт дуусч, бүтээн байгуулалтын зураг төслийг боловсруулж байна
2021.05.18
Орон нутгийн хөгжил

Газар чөлөөлөлт дуусч, бүтээн байгуулалтын зураг төслийг боловсруулж байна

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо өнөр хорооллын гудамж дагуу зөвшөөрөлгүй олон жил болсон гарааш, чингэлэг, контейнеруудыг чөлөөлөх ажил бүрэн дууслаа.

Чөлөөлсөн талбайн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж, шугам сүлжээний засвар үйлчилгээний ажил үргэлжилж байна. Өчигдөр  /2021.05.17/ дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай бүтээн байгуулалт өрнөх талбайд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Зураг төслийн хүрээлэнгийн судалгааны институтын  ахлах мэргэжилтэн Р.Амартүвшин болон холбогдох албаны хүмүүстэй ажиллалаа.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мэргэжилтнүүдэд газар чөлөөлсөн талбайг ногоон байгууламж бүхий явган хүний зам, гүйлтийн талбай болгон тохижуулах төлөвлөгөө гаргасан байгаа талаар танилцуулан тэдний санал, бодлыг сонсов. Мөн  Захирагчийн ажлын албаны  Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн гаргасан зураг төслийн схем зургийг харгалзан, талбайн бодит  зай талбайд харьцуулалт хийлээ. 

Тус талбайд зөвшөөрөлгүй олон жил болсон 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаснаар нийтийн эдэлбэрийн 0.9 га газар чөлөөлөгдөж, бүтээн байгуулалт өрнөхөд бэлэн болсон.  Газар  чөлөөлөлтийн ажил  цааш үргэжлэн Өнөр бүсийн нэгдүгээр хорооллын зам дагуух “Саппоро” хүртэлх байрлуулсан зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг буулгаж 2.8 kм хүртэлх зам, талбайг чөлөөлөх юм.

ШИНЭ МЭДЭЭ