МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.18
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Төлбөрийн журмаар зээлийн хугацааг хэрхэн зохицуулах вэ?

УИХ-ын Эдийн засгийн  байнгын хорооны /2021.05.18/ хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

"Монгол банкнаас асуух хэдэн асуулт байна. Хуульд нийцүүлэн журам гаргах байх, өнөөдрийн хүчин төгөлдөр байгаа хуулиуд бол төлбөрийн даалгаварыг тухай өдөрт нь гүйцэтгэнэ гэсэн зүйл бий. Тус хуулиар Монгол банкнаас гаргасан журамд нийцүүлэн төлбөрийн даалгаварыг гүйцэтгэх хоногийг зааж өгөх юм байна.  Энэ хоёрын ойлголт ямар байна вэ?

Түүнчлэн иргэний хуулинд “Харилцагчийн мөнгөн төлбөрийн гүйлгээг гүйцэтгэхээс өмнө төлбөрийн даалгаварыг цуцлах эрхтэй”-гэсэн заалт байна. Тодорхой төлбөрийг харилцагч хийж байх явцдаа цаадах тухайн хүн үүрэг гүйцэтгэхээ болих буюу замаас буцах эрхийг иргэний хуулинд зааж өгсөн  байгаа юм.  Үүнд нийцүүлсэн хэлбэрээр банкаар үйлчүүлсэн иргэний эрх ашгийг хамгаалсан байдлыг зарчимлаж яваарай гэж хэлмээр байна. Энэ асуудлаар хариулт авах хүсэлтэй байна.

Гишүүний асуултад ажлын хэсгээс хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ