МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.19
Хууль, эрх зүй

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотой тайлбар, мэдээлэл өгөв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд тайлбар, мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4.1.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 1 зүйлийн 2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөнг байна гэж үзэн иргэн Баясгалан, Нацагдорж нарын ирүүлсэн мэдээллийн дагуу ҮХЦ дунд суудлын хуралдаан болсон. Үүнтэй холбоотой мэдээлэл өгье.

Өргөдөл гаргагч иргэдийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33-т заасан тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг ҮХЦ маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол хэргийг түдгэлзүүлнэ гэсэн агуулгатай заалт оруулсан нь 4 үндэслэлээр ҮХ-ийг зөрчиж байна гэж мэдээлэлд гаргасан. 

  1. Адил эрх хэмжээтэй шүүгдэж байгаа иргэдийн тэгш байдлыг алдагдуулах үр дагавартай байна.
  2. Цэцээс шийдвэр гараагүй байхад хуулийн үйлчлэлийг зогсоож байна. 
  3. ҮХЦ-д гомдол гаргахаар зохицуулсан байна.
  4. Шүүгчид хуулийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх эрх олгогдсон байна гэсэн ийм үндэслэл гаргасан. 

ҮХЦ үүнийг хэлэлцээд цэцэд маргаан үүсгэсэн нь тухайн хуулийн заалт Үндсэн хуулийн заалтыг зөрчсөнийг шууд илэрхийлэхгүй байна. Улсын дээд шүүх уг асуудлаар хандах нь олон улсын жишигт нийцнэ. ҮХЦ-д тухай хуульд хамааралгүй иргэн өргөдөг гаргаж байгаа нь тэрш байдлыг алдагдуулж байна. Гомдлыг ҮХЦ маргаан үүсгэн шалгаж байгаа бол гэсэн нь ҮХЦ өргөдөл мэдээлэл шалгах зохицуулалттай зөрчилдөж байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан. 

Миний хувьд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, мэтгэлцэх зарчимаар УИХ-ын байр суурийг илэрхийлж ажилласан. Тухайн хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийг зөрчөөгүй талаар тайлбар хэлсэн."

ШИНЭ МЭДЭЭ