2021.05.19
Хууль, эрх зүй

Б.Энхбаяр: Хуульчдын мэргэжлийн байгууллагын удирдлагын сонгон шалгаруулалт нь "дарга" хэв шинж рүү явж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,05,19/ хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

"Хууль санаачлагчаас 58 асуулт асууя.

  1. Концефецийн хувьд огт дэмжихгүй байгаа. Энэ концефецээр явна гэвэл хэлэлцэхээс татгалзах байр суурин дээр миний хувьд хатуу байгаа. Хуульчдын холбооны ерөнхийлөгч болон УЗ-ийг 2 жил тутам хуралдаж байхаар явж ирсэн. Үүнийг 4 жил болгох гэж байна. УИХ шиг 4 жилд нэг удаа. Бусад сонгуульт байгууллага шиг болгох гэж байна. Бид яагаад хуульчдын мэргэжлийн байгууллагыг 2 жил тутам шинэчилж явж байх вэ гэдэг нь өөрөө цаанаа утга учиртай. Энэ бол төрийн байгууллага биш олон нийтийнх. Одоо төрийн хэв шинж рүү явах гэж байна. Эргээд дарга хэв шинж рүү явах гэж байна гэж би хэлэх гээд байна. УИХ, ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны дарга нарыг нэг жил тутам сольж байхаар Шүүхийн шинэ хууль гаргасан. Өөрөөр хэлбэл дарга хэв шинжээс нь салгахын тулд эрх зүйн шинэчлэл явж байгаа. Гэтэл хуульчийн мэргэжлийн удирдлагын байгууллага нь яг үүний эсрэг илүү удаан, даргархаг шинж рүү орох гэж байна. Тэгээд Хуульчдын холбооны их хурал, УЗ-өөсөө бүрдүүлдэг ажлын алба, бүтэц орон тоог Хуульчдын холбооны дарга томилдог байдал руу орж байна. Үүнийг хэрхэвч дэмжихгүй. Үүн дээр тайлбар үндэслэлийг сонсъё.
  2. УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүдийг яагаад эрх зүйч мэргэжлээрээ даалага хийсэнд тооцдог одоогийн тогтолцоолноос аваад хаячихаж байгаа юм бэ? Тэд цай зөөдөггүй. Миний хувьд туслах, зөвлөх маань хоёулаа эрх зүйч мэргэжилтэй. Би хэзээ ч цай зөөлгөж байгаагүй. Хуулийн төсөл, судалгаа, бичиг боловсруулалт дээр ажиллуулдаг. Үүнийг яагаад дадлага хийсэн хугацаанаас нь аваад хаячихаж байна вэ? Энэ хүмүүс энд ажиллаж байж хуульчийнхаа шалгалтад орох боломж нөхцөл нь нээлттэй байх ёстой гэсэн байр суурьтай байна.
  3. Хуулийн төслийн 15.3-т ...хангалттай итгэл үнэмшил, хандлага тогтсон гэж үнэлэгдсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно гэж үзнэ гэсэн байна. Үүнийг схэн тооцох вэ?
  4. Төрийн байгууллагууд ажлын байранд эрх зүйч мэргэжил шаарддаг."

Түүний асуултанд ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар хариуллаа.  

ШИНЭ МЭДЭЭ