СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

СХД-ийн гэр хорооллын 31 хороог бүрэн лед гэрэлтүүлэгтэй болгоно
2021.05.19
Орон нутгийн хөгжил

СХД-ийн гэр хорооллын 31 хороог бүрэн лед гэрэлтүүлэгтэй болгоно

Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхий 31 хороонд зам талбайн 6800 ширхэг иж бүрэн гэрэлтүүлэг угсрах ажил эхэллээ. Зам талбайн гэрэлтүүлэг угсралтын ажлын төлөвлөгөөний дагуу 7, 9, 23, 31, 40 дүгээр хороодоос өнөөдөр эхлэж байна.

Тус хороонд холбогдох албаны хүмүүстэй уулзан гадна орчны гэрэлтүүлэг явган зорчигчийн аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцөлийг хангах, лед гэрлийн хүчин чадал, стандартын дагуу зөв байршуулж байгаа зэрэгт хяналт тавин ажиллалаа.

Бүгд найрамдах Австри улсын хөнгөлөлттэй зээлээр "Дэд бүтцийн хөгжил Сонгинохайрхан" төслийн хүрээнд хийгдэж буй бүрэн гэрэлтүүлгийн угсралтын бэлтгэл ажлыг 2018 оноос хойш хангасан бөгөөд энэ оны 11-р сар гэхэд 31 хороонд 6800 ширхэг орчин үеийн шөнийн тусгал сайтай лед гэрлийг угсарч, хүлээлгэн өгөх юм.

Сонгинохайрхан дүүргийн хувьд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, хороодод нийт 13300 ширхэг гэрэлтүүлэг байдаг. Эдгээр гэрэлтүүлэг дээр дахин 6800 ширхэг гэрэлтүүлэг нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн 80 хувь бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм. Ингэснээр шөнийн цагт орчны аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, өрх бүрийн гудамж гэрэлтэй байх аюулгүй орчин нөхцөл бүрдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ