2021.05.20
Орон нутгийн хөгжил
Б.Саранчимэг гишүүн Хайрцагны 24 дүгээр байрны асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дахин төлөвлөлтөд орсон ч барилгын ажил нь эхлээгүй Баянзүрх дүүргийн Хайрцагны 24 дүгээр байрны иргэдийн төлөөллийн хамт Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнэ болон гүйцэтгэгч компанийн Гүйцэтгэх захирал Хонгорзул нартай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Хайрцагны 24 дүгээр байр гэж нэрлэгддэг БЗД-ийн дүүргийн 16 хороонд байрлах энэ орон сууц ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан учир нурааж, шинээр орон сууц барих дахин төлөвлөлтөд орж, тухайн үеийн НЗДТГ-аас Гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулсан боловч одоогоор тус байрны нийт 24 айлаас 22 нь гүйцэтгэгч компанитай гэрээ хийсэн байна. Харин үлдсэн 2 айл нь гүйцэтгэгч компанитай тохиролцож чадаагүйгээс эдгээр 2 өрхийн асуудлаас шалтгаалж ажил удааширч, барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тухай төсөл гүйцэтгэгч компанийн захирал н.Хонгорзул учирлалаа.
Гэсэн хэдий ч уг байрны дахин төлөвлөлтийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэхийг Төслийн хариуцагч компанийн Гүйцэтгэх захирал Хонгорзулд хүсч, өөрийн зүгээс дээрх иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангахын тулд шат шатны холбогдох ажил хариуцсан албан тушаалтнуудтай уулзаж, асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх, тус байрны иргэдийг хохиролгүй болгох тал дээр анхаарч ажиллаж байгаагаа илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16