2021.05.20
Хууль, эрх зүй
Ч.Ундрам: Эрхзүйч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн үйл явцыг анхаарч ажиллах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Энэ хуулийн 6-р бүлэг дээр Эрхзүйч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл гэж байна. Доторх зүйл нь Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуультай уялдаж байгаа юу? Сургалтын хөтөлбөр бол сургалтын байгууллагын хамгийн гол технологи байдаг. Үүнд нь төрийн бус байгууллага болон зарим нөлөө бүхий хуульчийн хамгаалсан бүтээлийн хичээлээ шахаж оруулж магадгүй харагдаж байна.
Боловсролын яамны харьяа Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл ажиллаж байна. Олон улсын төсөл хэрэгжүүлж яаж магадлан итгэмжлэх тал дээр ажлаа хийгээд явж байгаа. Хугацааны хувьд бас зөрүү харагдаж байна. Энэ асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Магадлан итгэмжлэх үйл явцад мэргэжлийн хуульчид оролцож болно. Бас шалгалтын үйл явц дээр анхаарч боловсролын чиглэлийн үйл явцыг Хуульчдын холбоонд өгөх нь буруу гэж үзэж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Ч.Ундрам: Үндсэн суурь зарчмаа зөв болгоё
2021.12.23
Шайбтай хоккейн ахмадын УАШТ боллоо
2021.12.13
Салбарын тэргүүний шагнал гардууллаа
2021.11.27