Б.Бат-Эрдэнэ гишүүн албаны бусад хүмүүсийн хамт тойрогтоо ажиллаж байна
2021.05.20
Орон нутгийн хөгжил

Б.Бат-Эрдэнэ гишүүн албаны бусад хүмүүсийн хамт тойрогтоо ажиллаж байна

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс Хэнтий аймагт ажиллаж байна.

Тэд Хэнтий аймгийн Засаг дарга Ц. Идэрбаттай уулзаж, Чингис хотын Иргэний танхимд Хэнтий аймгийн удирдлагууд “Түүх, аялал жуулчлалын бүс нутаг” хөгжүүлэх талаар танилцуулга хийлээ.

Мөн Бэрх хотын ДЦС-ын засварын ажил, Чингис хотоос Бэрх чиглэлийн хатуу хучилттай автозамын барилгын ажлын явцтай танилцлаа.

Түүнчлэн Батноров сумын ИТХ-ын дарга Аюуш, засаг дарга Жамбаа, сумын орлогч дарга Ган-Эрдэнэ, тамгын газрын дарга Ган-Эрдэнэ, санхүүгийн албаны дарга Борчулуун нартай уулзалт зохион байгуулж сум орон нутгийн ажил, бүтээн байгуулалтын ажлын явц байдлын талаар танилцуулга сонслоо.

Мөн Чингис хотоос Норовлин сум Дорнод аймгийн Баян-Уул сум Ульханаар ОХУ-тай холбогдох хатуу хучилттай замын маршрутыг талуудын оролцоотой газар дээр нь ярилцав.

Их эзэн Чингис хааны төрж мэндэлсэн Дадал суманд баригдаж байгаа “Дэлүүн болдог” ОУ-ын нисэх буудлын ажилтай танилцлаж, холбогдох хүмүүст Ерөнхий сайд тодорхой үүрэг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ