МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.20
Хууль, эрх зүй

Н.Энхболд: Аливаа зүйлд үндэслэл байх ёстой, ялангуяа хуульд

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригыг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Ерөнхийлөгчийн хоригийн асуудал ярьж байна. Хоригтой сайн танилцлаа. Энд Ардын намыг маш их муулсан байна. Үндэслэл, зүйл заалт тодорхой алга. Хууль бусаар бүртгэсэн гэж байна. Худал үгийг мянга хэлбэл үнэн болдог гэсэн тактик хэрэглээд байна уу? Ерөнхийлөгчийн сонгуулийг болбол будлиантуулах, болохгүй бол сүүлд үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй байх суурь, дэвсгэрийг бэлдээд байна уу? гэж харж байна.

Аливаа зүйлд үндэслэл байх ёстой, ялангуяа хуульд. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбоотой Үндсэн хуулийн цэцээс гаргасан хууль, дүгнэлтийн үндэслэлийг сайн хараарай.Тэнд тодорхой байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ