2021.05.21
Орон нутгийн хөгжил
Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Политехникийн коллеж боллоо
Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай ажилтныг бэлтгэн сургаж, томоохон үйлдвэр, ажил олгогчтой хамтын ажиллагаа, нийгмийн түншлэл өргөжин тэлж байгаа билээ.
Манай аймгийн хувьд хүн амын төвлөрөл ихтэй, томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байгаатай холбогдуулан ажлын байрыг нэмэгдүүлэх, оюутан сурагчдыг дадлагажуулах, ажлын байраар хангах үүднээс 2019 оноос Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг өргөжүүлэх талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамт хүсэлт тавьсны дагуу Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайдын 2021 оны А/68 дугаар тушаалаар Политехникийн коллеж болон өргөжиж байна.
Түүнчлэн төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хүрээнд Зүүнбаян-Тавантолгой, Зүүнбаян-Хангимандал чиглэлийн төмөр зам баригдаж байгаатай холбогдуулан төмөр замын 4000 гаруй мэргэжилтэн ажилтны хэрэгцээ гарсан.
Тиймээс Дорноговь аймаг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замтай гэрээ байгуулж аймгийн МСҮТ дээр төмөр замын 5 мэргэжлээр /Зүтгүүрийн туслах машинист, Вагон үзэгч, Өртөөний жижүүр, Илчит тэрэгний засварчин, Төмөр замын замчин/ анги нээж, 100 гаруй оюутан элсүүлсэн билээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн чадварлаг ажилтныг бэлтгэн сургаж, томоохон үйлдвэр, ажил олгогчтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, нийт төгсөгчдийнхөө 80 гаруй хувийг ажлын байраар хангасан байна.
ШИНЭ МЭДЭЭ
105 багшид зөөврийн компьютер гардууллаа
2021.11.29
Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орлоо
2021.11.26
Замын-Үүд сумын тээвэр эрхлэгчидтэй уулзлаа
2021.11.25