"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хөдөлмөрийн гэрээг гурван жилээр сунгажээ
2021.05.24
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хөдөлмөрийн гэрээг гурван жилээр сунгажээ

"Эрдэнэс тавантолгой" компанийн ТУЗ-ийн хурал даваа гаригт /2021.05.17/ хуралдаж хэд, хэдэн асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал, “Зүүнбаян төмөр зам ХХК"-д 200 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг олгохоор болжээ. 

Ингэснээр Монголын төмөр зам компаниас ажлын хөлсөө авч чадаагүй байсан компаниудын санхүүжилт шийдэгдэж байгаа аж. Түүнчлэн төмөр замын нүүрс ачилтын байгууламж байгуулахтай холбоотой Засгийн газрын тогтоолын төслийг хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргасан байна. Бусад гэрээт харуул хамгаалал болон хэд, хэдэн санхүүгийн шинж чанартай шийдвэрийг гаргасан.

Мөн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг гурван жилээр буюу 2024 он хүртэл сунгасан байна.

Түүний гэрээний хугацаа энэ оны тавдугаар сарын 18-нд дуусгавар болох байжээ. Ингэснээр тэрбээр тус компанид хамгийн удаан захирал хийсэн хүн болж байна. 

ШИНЭ МЭДЭЭ