Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн өргөтгөл баригдаж, эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж шинэчлэгдэнэ
2021.05.25
Орон нутгийн хөгжил

Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн өргөтгөл баригдаж, эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж шинэчлэгдэнэ

УИХ-ын гишүүн Г.Амаратүвшин Хан-Уул дүүргийнхээ СӨБ-ын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүний санаачлан хэрэгжүүлэх төслийн хүрээнд 4-р хорооны 145-р цэцэрлэгт өргөтгөлийн ажил хийгдэхээр болсон. 

Энэхүү өргөтгөл хийгдсэнээр тус цэцэрлэгт 100 хүүхдийн орон тоо нэмэгдэх бөгөөд 4-р хорооны хүүхэд багачууд, эцэг эхчүүд, багш нарын өмнө тулгамдаад байсан СӨБ-ын байгууллагын хүртээмжийн асуудал шийдэгдэх юм.

Мөн энэ төслийн хүрээнд тус дүүргийн 20-р хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлыг төлөвлөсөн. Уг төслийн хүрээнд 20-р хорооны хүүхэд багачууд маань орчин үеийн стандартад нийцсэн цэцэрлэгтэй болж, хороонд тулгамдаад буй СӨБ-ын байгууллагын хүртээмжийн асуудал шийдэгдэх ач холбогдолтой юм.

 

Г.Амартүвшин гишүүн Хан-Уул дүүргийнхээ иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүний санаачлан хэрэгжүүлэх төслийн хүрээнд 2021-2022 онд 7-р хорооны “Хаш чагнуур” эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж худалдан авалтыг санхүүжүүлэх юм. 

Ингэснээр 7-р хорооны эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа сайжирч, хорооны иргэд маань чанартай, сэтгэл ханамжтай эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэх юм. 

Мөн энэ төслийн хүрээнд 2021-2022 онд 20-р хорооны тоног төхөөрөмж худалдан авалтыг санхүүжүүлэх юм байна. Уг ажлын хүрээнд 20-р хорооны иргэдэд үйлчлэх эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайжруулах бөгөөд ингэснээр 20-р хорооны иргэд маань илүү чанартай эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэх ажээ.

ШИНЭ МЭДЭЭ