МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгаа Хэний аймагт үргэлжилж байна
2021.05.25
Орон нутгийн хөгжил

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгаа Хэний аймагт үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгаа “Баялагтаа эзэн монгол” уриатайгаар өнөөдөр /2021.05.24/ Хэнтий аймагт үргэлжилж, иргэд сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Орон нутаг  дахь сурталчилгааны нээлтээ өөрийн сонгогдсон тойргоос эхлүүлсэн   нэр дэвшигч У.Хүрэлсүх энэ үеэр  “Хэнтий нутгийн хүү би Монгол Улсын 8 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойтой Ерөнхийлөгчийн сонгууль давхцаж байгаад ихээхэн бэлгэшээж байна.

Ард түмэн надад итгэл хүлээлгэвэл 8 асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана. Тухайлбал, хууль бүс үйлдлийг таслан зогсооно. Хүн засагладаггүй хууль засагладаг улс болгоно. Байгалийн баялгийг ард иргэддээ ижил тэгш хүртээнэ.

Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хууль бусаар алдагдсан орд, газрыг төрд авч ирсэн. Монгол хүн бүр байгалийн баялгаасаа ижил тэгш хүртэх ёстой.Энэ зарчмаа барьж ажиллана. Гадаад харилцааны асуудал Төрийн тэргүүний гол ажлын нэг. Хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийг бий болгоход анхаарч ажиллана. Хүчирхэг эдийн засагтай Монгол Улсыг бий болгоно. Төмөр зам бол улсын хөгжил дэвшил юм. Өнөөдөр монголчууд өөрсдөө төмөр замаа барьж байгаа.

Миний мөрийн хөтөлбөрт “1000-ны төмөр зам” гэж туссан. АНУ 250 мянга, БНХАУ 142 мянган километр төмөр замтай. Монгол Улс 2 мянган төмөр замтай. Бид 2 том их гүрэнтэй хөрш улс. Тиймээс бид хоёр хөрш рүүгээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох ёстой. Зэс, ган, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох зорилт дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Мэдээлэл технологи харилцаа холбооны асуудал яах аргагүй чухал байна.

Төрийн албаны үйлчилгээг цахимжуулж байгаа. Ойрын 4-12 жилд боловсруулах үйлдвэрүүдээ барьж байгуулна. Дархан-Уул аймагт арьс, ширний үйлдвэр барьж байна. Хоёр жилийн дараа бид ноолуур, арьс ширээ түүхийгээр нь гаргахгүй боловсруулаад бүтээгдэхүүн болгоод гаргана.

Хэнтий аймаг аялал жуулчлалын бүс нутаг болж байгаа. Байгалийн үзэсгэлэнт газраа бусдад харуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь төрийн бодлого шийдвэр байх ёстой. Эцэст нь хэлэхэд иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. Соёлын яамтай болсон. Үндэсний өв соёлыг харуулсан олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болно” гэлээ. 

Уулзалтад Хэнтий аймгийн бусад сумын иргэдийн төлөөлөл  цахимаар оролцсон бөгөөд  нэр дэвшигч У.Хүрэлсүх тэдэнд мэндчилгээ дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө мөн танилцуулсан юм.  Ахмад настнууд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шударга ёсны төлөө тэмцэж олон сайхан ажил хийж байсан.

Ерөнхийлөгч болвол өмнөх хийж байсан ажлаа үргэлжлүүлнэ гэж итгэж байна хэмээн  дэмжихээ илэрхийлэв.  Оюутан залуус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг аль хэдийнэ судалчихсан “Орлоготой оюутан” заалтыг чухалчилж байна. Тэд оюутан залуусын төлбөрийг төрөөс даах талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан нь их таалагдсан. Залуучуудыг орон сууцжуулах, урьдчилгаа төлбөрийг багасгахаар мөрийн хөтөлбөр боловсруулсан нь сайшаалтай байна хэмээн онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ