ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн Удирдах зөвлөлийн цахим хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг нар оролцов
2021.05.27
Гадаад харилцаа

ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн Удирдах зөвлөлийн цахим хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг нар оролцов

Олон Улсын Парламентын холбоо (ОУПХ)-ны 142 дугаар Ассамблейн Удирдах зөвлөлийн цахим хуралдааны хоёрдугаар хэсэг өнөөдөр (2021.05.25) болов. 220 гаруй төлөөлөгч оролцсон Удирдах зөвлөлийн 207 дугаар хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэгнар Монгол Улсын парламентыг төлөөлж оролцлоо.

Хуралдаанаар ОУПХ-ны Парламентчидын Хүний эрхийн хороо, Ойрхи дорнодын асуудлаарх хорооны сул орон тоог нөхөх сонгуулийн үр дүнг албан ёсоор танилцуулав. Үргэлжлүүлэн ОУПХ-ны Удирдах зөвлөлд 2020 оны санхүүгийн үр дүнгийн талаар мэдээлж, ОУПХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэв.

ОУПХ-ны 142 дугаар Ассамблей “Цар тахлыг өнөөдөр даван туулж, сайн сайхан маргаашийг цогцлоох нь: Парламентуудын үүрэг” үндсэн сэдвийн дор 2021 оны тавдугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах бөгөөд нэгдсэн хуралдаан маргааш (2021.05.26) албан ёсоор эхэлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ