Ерөнхий сайд зургаадугаар сарын 1-нд хилээ нээх чиглэл өгчээ
2021.05.27
Зам, Тээвэр

Ерөнхий сайд зургаадугаар сарын 1-нд хилээ нээх чиглэл өгчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх зургаадугаар сарын 1-нд хилээ нээх чиглэлийг өгсөн талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

"Хилээ нээхтэй холбоотой Засгийн газрын тогтоол гарах эсвэл журам батлагдах эсэх үүрэг даалгаврыг УОК-т өгнө. Зургаадугаар сарын 1-нээс өмнө Засгийн газрын хуралдаанаар танилцуулж батлуулах чиглэл өгсөн" гэдгийг тэрбээр хэллээ.

Мөн Ерөнхий сайд гадаадаас ирэх Монгол Улсын иргэдэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй байх чиглэлийг өгчээ. Энэ хүрээнд УОК бодлого, журмаа боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулах юм байна.

ШИНЭ МЭДЭЭ