УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тойрогтоо ажиллаж байна
Энэ удаагийн томилолтоор Завхан аймгаас сонгогдсон гишүүдээс гадна Уул уурхайн сайд Ёндон, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар ажиллаж байгаа.
Тэд салбаруудынхаа нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцан автозам, сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмж, хөдөлмөр, халамжийн асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байгаа юм.
Б.Баярсайхн УИХ-ын гишүүний зүгээс 2022 оны улсын төсөвт тусгах хөрөнгө оруулалтын ажлуудаа ярилцаж, төрийн албан хаагчдаа мэргэшүүлэх сургалтад хамруулж, мэргэжлийн болон ёс зүйн хувьд чадавхжуулна гэдгээ хэллээ.
Арцсуурь боомтод ажиллалаа.
Энэ боомт нь 1976 онд байгуулагдсан, "Монгол-Орос улсын хилийн дэглэмийн тухай Монгол улс, ОХУ хоорондын гэрээ", "Хилийн боомт болон Монгол-Орос улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т заасны дагуу хоёр талын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай авто боомт юм. Завхан аймгийн хөгжлийн гол гарц нь Арцсуурь боомт гэж харж байна.
Тулгамдаж байгаа асуудал:
1. Нөмрөг сум хүртэлх хатуу хучилттай авто зам тавих
2. Боомтын хяналтын бүсийн нэгдсэн цогцолбор барих
Эдгээр асуудлыг шийдэж чадвал үр өгөөж нь Завхан аймагт төдийгүй баруун аймгуудад
- ОХУ-тай хамгийн дөт замаар худалдаа эрхлэх боломж бүрдэж,
- бизнес хөгжих,
- гадаад худалдааны эргэлт нэмэгдэх,
- аялал жуулчлал хөгжих,
- бараа бүтээгдэхүүний үнэ буурах
Арцсууриас Нөмрөг хүртэл 167 км автозамын 1,0 тэрбумын төгрөгийн ТЭЗҮ, зураг төслийн ажил хийгдэж байна.
Зам Дагаж хөгжил ирнэ.
Мөн Сантмаргац сумын иргэдтэй уулзлаа.
УИХ -ын гишүүнээр сонгогдсоноос хойш жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.Түүнчлэн Сонгино суманд ажиллаж, иргэдтэй уулзалт хийн, улсын төсвөөр баригдаж байгаа сургуулийн хичээлийн барилгын ажлын явцтай танилцав. Барилгын ажлыг шуурхайлах, хугацаанд нь чанартай барьж ашиглалтад оруулах, эрүүл мэндийн төвийн бохирын шугамыг засаж, шинэчлэхийг барилгын компанид санууллаа.
Тэс сумын иргэдтэй уулзаж, жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж,сумын Эрүүл мэндийн төвд шинэ фургон автомашин хүлээлгэн өглөө.
Цэцэн-Уул суманд ажиллаж,тус суманд баригдаж байгаа 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцан, иргэдтэй уулзалт хийлээ. Сургуулийн 100 ортой дотуур байрны барилгын зургийн ажлын 2022 онд хийж 2023 онд шинэ дотуур байртай болно.
Завхан аймгийн Баянхайрхан сумын охин Д.Дуламгаравын эхлүүлж байгаа шинэ бизнес. Эко лаа, хонины сүүлээр хийсэн саван. Нэрээ хараахан өгөөгүй байгаа.
Түдэвтэй суманд ажиллаж, иргэдтэй уулзалт хийн, улсын төсвөөр баригдаж байгаа сумын Тамгын газрын барилгын ажлын явцтай танилцав.Түдэвтэй сумын тулгамдсан гол асуудал сумын төвөөс төв зам хүртэлх 7 км засмал зам тавих асуудлыг шийдэхээр боллоо.
Мөн Идэр суманд ажиллаж,энэ сумынхувьд тулгамдсан чухал хөрөнгө оруулалтын ажил болох сумын төвөөс төв зам хүртэлх 12км хатуу хучилттай авто зам тавих асуудлыг шийдэхээр боллоо.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тойрогтоо ажиллаж, игэдтэй уулзаж, ажлаа тайлагнаж байгаа. Тэрээр асуудал дагуулсан ажлын талаарч хатуухан сануулга өгөөд авсан.
Тодруулбал, өнгөрсөн жилүүдэд Завхан аймгийн улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын зургийг ганцхан компани зурж, барилгын ажлыг 5 компани л МАШ ЧАНАРГҮЙ гүйцэтгэж иржээ.Завхан аймгийн өмнөх засаг дарга, одоо ажил хариуцаж байгаа төрийн албан хаагчдын СЭТГЭЛГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙ байдлаас болж Завхан аймгийн маань хөгжил олон жилээр хойшилж хоцорч байна!!! Нэг биш арав хориороо ийм чанаргүй барилгууд нутагтаа орхиод явж байгаад үнэхээр БУХИМДАЖ байна.
Зургийг хийсэн, гүйцэтгэсэн, хүлээж авсан бүх хүмүүс хариуцлагаа хүлээж улсыг, Завхан нутгийн ард иргэд хүүхдүүдийг хохиролгүй болгох ёстой!!! хэмээн Б.Баярсайхан гишүүн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлсэн байлаа.
Мөн Завхан нутгийн игэдэд сайхан мэдээ ч дуулгаад амжсан.