2021.05.31
Орон нутгийн хөгжил
Баянзүрх дүүрэгт 300 ортой Олон улсын жишиг бүхий эмнэлгийн газрыг шийдлээ
Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нартай хамт Баянзүрх дүүрэгт ажиллаж дүүрэгт тулгамдсан асуудлыг шийдэж, заримыг нь Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхээр тэмдэглэлд орууллаа.
Тухайлбал:
- 1.Баянзүрх дүүргийн 24-р хороонд 300 ортой Олон улсын жишиг бүхий эмнэлгийн газрыг шийдэв
- 2.Шархад дэд төвийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо
- 3.25-р хороонд Замын цагдаагийн 10 давхар оффис барихыг зогсоож цэцэрлэг, сургууль барих ажлыг Засгийн газрын хурлаар хэлэлцэнэ
- 4.Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудыг эрчимжүүлнэ
- 5.Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд ажлуудыг тодорхой болгох
- 6. Баянзүрх дүүрэгт газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх
- 7. Түгжрэлийг бууруулах зорилгоор 26-р хороонд Нарантуул захын урд гүүрэн зам хийх, Дүнжингарав худалдааны төв Нарантуул захыг холбосон нүхэн гарц хийх, 12-р хороонд нүхэн гарц хийх, тойрог замтай болох
гэх мэт олон ажлыг Засгийн газар, Нийслэлийн удирдлагуудтай хамтарч хийхээр төлөвлөлөө.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16