СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан анхааруулах төхөөрөмжийг дөрвөн байршилд суурилууллаа
2021.06.03
Орон нутгийн хөгжил

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан анхааруулах төхөөрөмжийг дөрвөн байршилд суурилууллаа

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хөл хөдөлгөөн ихтэй дөрвөн байршилд дуут төхөөрөмжийг найман гэрлэн дохион дээр нэмэлтээр суурилуулж дууслаа. Ингэснээр тусгай хэрэгцээт иргэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөл бүрдээд байна. 

Анхааруулгын дуут төхөөрөмжийг дараах байршилд суурилууллаа

  • Хархорин автобусны буудлын зохицуулдаг явган хүний гарц 
  • Лабораторийн автобусны буудлын явган хүний гарц
  • 67-р сургуулийн явган хүний гарц 
  • Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хойд талын автобусны буудлын явган хүний гарц

зэрэг газруудад анхааруулгын дуут төхөөрөмжийг байршуулжээ.

ШИНЭ МЭДЭЭ