2021.06.07
Зам, Тээвэр
Ашиглахаа больсон машинд ч албан татвар төлөх ёстой юу?
Таньд ашиглахаа больсон машин байгаа бол улсын бүртгэлээс хассан тухай албан ёсны баримт бичгийг үндэслэн дараа улирлаас эхлэн ногдох албан татварыг зогсоодог.
Эвдэрсэн болон ашиглалтаас бүр мөсөн гарсан автомашиныг эзэмшигч 30 хоногийн дотор бүртгэлээс хасуулах хуультай. Энэ тохиолдолд улсын үзлэгт хамруулж, татвар төлөх шаардлагагүй болдог. Гэтэл иргэд автомашинаа бүртгэлээс хасуулаагүйгээс, олон жилийн татварын өр үүсэх тохиолдол их байдаг аж.
Хэрэв таны эзэмшилд байгаа авто машин ашиглагдахаа больсон бол та дараах материал бүрдүүлэн, бүртгэлээс хасуулах юм. Үүнд, тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулах хүсэлтийг эзэмшигч аймаг, дүүргийн Замын цагдаагийн албанд гаргана, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаарын тэмдэг хавсаргана
Иймд жолооч нар ашиглахаа больсон машинаа дээрх материалыг бүрдүүлэн бүртгэлээс хасуулж, татварын өр хуримтлагдахаас сэргийлэх хэрэгтэй.
ШИНЭ МЭДЭЭ
Жолоочийн даатгалын тухай хуулийг хэлэлцлээ
2021.11.04
Жолооны ард гар утаснаас татгалзъя
2020.05.22
Хүлээлгэх хариуцлагаа чангатгая !!!
2020.04.01
Та хурдаа зөв тохируулаарай !!!
2020.02.05