МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ч.Ундрам тойрогтоо ажиллалаа
2021.06.07
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ч.Ундрам тойрогтоо ажиллалаа

Тэрээр Сэлэнгэ аймгийн унадаг дугуй сонирхогчдын "Мөнгөн хэгээс" холбоо ТББ-ын зуны дугуйн нээлтэд оролцлоо.

Дугуйн спортыг сонирхох өсвөр насны хүүхэд залуучуудын тоо нэмэгдсэн нь олон нийт эрүүл мэндэд ээлтэй, эко спортыг ихээр дэмждэг болсныг илтгэж байна. Гишүүний зүгээс "Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр" ЗГ-ын тогтоолыг амжилттай хэрэгжүүлж дугуйн спортыг аймагтаа хөгжүүлэн, хүн ардынхаа эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж буй явдалд нь баяр хүргэж, талархал илэрхийлсэн юм.Мөн машинтай иргэдийг дугуйтай иргэдэд давуу эрх олгон хүндлэл үзүүлж зорчихыг хичээнгүйлэн хүслээ.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МХГ-ИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА.

Сэлэнгэ аймгийн МХГ-ын ажилтан, албан хаагчидтай уулзаж УИХ-ын ажлын тайлан, батлагдсан хууль тогтоомжийг танилцуулан, тойрогтоо хийж хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хүргэж санал солилцлоо.

"СЭЛЭНГЭ ЭНЕРГО" ОНӨААТҮГ-ИЙН АЖИЛЧИДТАЙ УУЛЗАЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ НЬ ТАНИЛЦЛАА.

Ч.Ундрам гишүүн Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-ийн ажилчидтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцан УИХ-ын ажлын тайлан, батлагдсан хууль тогтоомжийг танилцуулан, тойрогтоо хийж хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хүргэлээ. Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ерөө сумын Бугант тосгоны нийт 2944 айл өрх, 62 төсөвт газар, 329 аж ахуйн нэгжийг дулаанаар ханган ажилладаг.

Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т Эрчим хүчний яамнаас олгодог 500 сая төгрөгийн дулааны алдагдлын татаас санхүүжилт нь 2020 онд 72 сая төгрөг, 2021 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 8,8 сая төгрөгөөр тус тус буурсан. Дээрх татаас хөрөнгө нь үндсэн үйл ажиллагаанд хүрэлцэхгүй дулааны алдагдал буурахгүй байгаа тул нөхцөл байдал хүндэрч, үйлдвэрлэлийн өртөг зардал, НДШ-ийн өр төлбөр ихээр хуримтлагдаж зуух, тоноглолд засвар шинэчлэл хийх боломжгүй, цаашид хэрэглэгчийг дулаанааар хангаж чадахгүйд хүрээд байгаа юм. Иймд Улсын төсвөөс олгодог татаас хөрөнгийг 1,4 тэрбум болгон нэмэгдүүлж 2022 оны төсөвт суулгах саналаа салбар яамдад хүргүүлсэн. Мөн зуух зарим тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлийн ажилд 2,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулахаар саналаа хүргэн ажиллаж байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМЫН ӨНДӨР НАСТАН Б.НАНЗАДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Гигүүн энэ жил 98 насны сүүдэр зооглож байгаа, арван хүүхэд төрүүлэн өсгөсөн алдарт эх, азай буурал Б.Нанзад настанд хүндэтгэл үзүүлж гэрээр нь зочиллоо.


Өндөр настан Б.Нанзад Ерөө сумын сургууль, цэцэрлэгийг анх үүсгэн байгуулалцаж, шавыг нь тавьж гавьяаныхаа амралтад гарах хүртлээ 10 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ цэцэрлэгийн багшаар ажиллаж улс орныхоо хөгжилд өндөр хувь нэмэр оруулж байсан буянтай буурал юм. Өдгөө үр хүүхэд, ач зээ нартайгаа Ерөө сумандаа энх мэнд аж төрөн сууна. Ахмад настан азай бууралдаа эрүүл энх байж урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОРХОНТУУЛ СУМААС "АЛТАН ТӨЛ"-ИЙН ЭЗЭН ТОДОРЛОО

Орхонтуул сумын малчин Лхагвасүрэнгийн Ганзориг МҮОНРТ-ийн шагнал “Алтан төлийн эзэн”-ээр шалгарч, шагналыг нь Ч.Жндрам гишүүн гардуулж өглөө."Алтан төл"ийн эзнийг шалгаруулахдаа тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ ажилласан зэрэг үзүүлэлтийг нь харгалзан салбарын яам, МҮОНРТ-тэй хамтран шалгаруулдаг билээ.

Гишүүн эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг хангаж "Алтан төл"-ийн эзэн болсон Л.Ганзоригийн гэр бүлд баяр хүргэж, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

ШИНЭ МЭДЭЭ