СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Сонгинохайрхан дүүрэгт булаг, хөрсний ус ихээр нэвчин гарч буй хороодод үерийн далан барина
2021.06.07
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүрэгт булаг, хөрсний ус ихээр нэвчин гарч буй хороодод үерийн далан барина

Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай болон холбогдох албаны хүмүүс хөрсний ус ихээр нэвчин, нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын гудамж усанд автаад буй Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 25, 40 дугаар хороодод ажиллалаа.

Тус хороодын булгийн эхийн ойролцоох газруудад хөрсний ус ихээр гарч байгаа нь экологийн тэнцвэрт байдал сэргэж буй сайн хэрэг боловч усны судал, үерийн ам даган буусан айл өрхүүдэд хүндрэл учруулж байна.

Тиймээс нөхцөл байдал хүндэрсэн гудамж, талбайд ажиллаж 9, 25, 40 дугаар хорооны хөрсний болон булгийн ус ихтэй газруудад ус зайлуулах, хоолой үерийн далан барихаар боллоо. Мөн усанд автсан хороодын нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжнуудад хайрга, дайрга асган зам талбайг зориулалтын техник хэрэгслээр засаж, янзаллаа.

“Булгийн болон хөрсний ус нэвчсэнээс болж өвлийн улиралд халиа дошин хороодод ихээр үүсэж олон айл өрх цаг агаарын нөхцөл байдлаас үл шалтгаалан цутарсан. Энэ байдлыг Геодизи, Усны барилга байгууламжийн газартай хамтарч дулааны улиралд засаж янзлахыг холбогдох албаныханд үүрэг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ