Түнхэл тосгоны сургуулийн их засвар 80%-ийн гүйцэтгэлтэй байна
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн их засварын ажил 80%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.
Уг сургууль байгуулагдаад 80 гаруй жил болсон бөгөөд сургуулийн барилга хуучирч, их засвар хийх зайлшгүй шаардлага үүссэн байна. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын дэмжлэгтэйгээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засварын ажил амжилттай хийгдэж байна. Одоогийн байдлаар анги танхим, сургууль доторх модон шалыг хуулж, бүрэн цутгалт хийжээ. Сурагч багачуудын сурах орчин, багш ажилчдын ажиллах танхим сайхан болжээ.
Сургуулийн барилгын их засварт, засал чимэглэл, орчны тохижилт, барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт зэргийг хийж байна.
Санхүүжилтийн явц