МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тойрогтоо ажиллаж байна
2021.06.08
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг сонгогдсон тойрогтоо буюу Архангай аймагт ажиллаж байна. Тэрээр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамт Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, албан хаагчидттай уулзлаа.

Ё.Баатарбилэг гишүүний санаачилгаар 2019-2020 онд улсын төсөвт тусгуулж, 21 аймгаасаа анх удаа барьж ашиглалтанд оруулсан шинэ байрандаа уулзалт хийсэн байна.

Мөн Архангай аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. МАА, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр 2024 он хүртэлх бодлого, зорилтоо ярилцаж, ажилтнуудын санал бодлыг сонслоо.

Байгалийн хадлан багасч байгаатай холбогдуулан ногоон тэжээлийн тариалалтыг дэмжин, малчин өрхүүдээр тариулах, нэмэгдүүлэх, төмс, хүнсний ногоо тариалалт, малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдээс санаачлан 2021-2024 онд томоохон төслүүд эхлүүлж байгаа талаараа таницуулан, мэдээлэл солилцлоо. 

ШИНЭ МЭДЭЭ